Dict Mn Versions Save

Монгол үгийн алдаа шалгах толь, Mongolian spellchecking dictionary

2024.01.02

5 months ago
  • Гадаад үгийн хувиллын засвар
  • Алдаатай үгийн зөв хувилбарыг санал болгох оновчлолын сайжруулалт
  • Үгийн сан баяжуулалт

2023.08.27

9 months ago

Өргөлтгүй эгшгээр төгссөн гадаад оноосон нэрсийн хувилалд засвар хийв. Жишээлбэл: Авогадро, Авогадрогийн биш Авогадрын, Аризонагийн биш Аризонын, Атланта биш Атлант, Аттила биш Аттил гэх мэт

2023.07.12

11 months ago

бүлцгэр, бүлций- (бөлцгөр, бөлций- гэсэн үгтэй давхардсан), зэхүүн, сэрчигнэ- (сэржгэнэ- гэх үгтэй давхардана), тохи- (дохи- гэх үгтэй давхацна).

2022.12.30

1 year ago

Цөөн үгэнд засвар хийв:

соронз гэсэн үгийг хасав, соронзонгийн биш соронзны, автобуснаас биш автобусноос учир нь -бус нь дагавар. неолитээр биш неолитоор учир нь -лит нь дагавар болно.

2022.12.22

1 year ago

Газарзүйн холбогдолтой цөөн үг хэллэг нэмэгдэв.

2022.11.13

1 year ago

Цөөн үг нэмж, алдаатай үгийн зөв хувиллыг санал болгох хувиллыг сайжруулав: архитектор -> архитектурч, ажилбал -> ажиллавал, хайчиллавал -> хайчилбал

Түүнчлэн нөхцөлд засвар хийв: Сонгиногийн биш Сонгинын, Бөртэчиногийн биш Бөртэчинын.

Цөөн үгэнд засвар хийв: зүрж гэсэн үгийн хасав.

2022.07.28

1 year ago
  • -нгуй/нгүй дагавар нэмэв.
  • Оноосон нэр нэмэв.
  • Тийн ялгалын үгүйсгэлийн хэлбэрийг буцаан гүйцээж нэмэв.
  • Зарим цөөн тооны үгийн хувилалд засвар хийв.
  • Буруу бичигдсэн үгийн зөв хувиллын оновчлолыг сайжруулав.

2022.05.12

2 years ago

Цөөн үг хасаж, -и төгсгөлтэй зарим гадаад үгийн хувилалд засвар хийж, үйл үгийн хувилалд -лцалд нөхцөл нэмж, -гүйсэн, -тэйсэн нөхцөлийг хасаж, нэр үгийн хувилалд засвар хийв.

Жишээлбэл: зөөлрүүлэх үүргээр ороогүй -и төгсгөлтэй үгсийн хувьд: Кошийн биш Кошигийн, Карнегийн биш Карнегигийн болгов. Түүнчлэн, сэдвээрх, хэлээрх, асуудлаарх, чиглэлээрх; хоёулан, ганцааран, гурвуулан зэрэг үгсийг хасав.

2022.03.05

2 years ago

Энэхүү шинэчлэлээр дараах сайжруулалтуудыг хийв:

  1. -р төгсгөлтэй бүх гадаад үгийг өгөх оршихын тийн ялгалын нөхцөлийг -т болгов.
  2. Цөөн хэдэн үг нэмж, зарим үгийн бичлэгийг засав.
  3. Үйл үгээс үүссэн нэр үгүүдэд олон тооны нөхцөл нэмэв. Жишээлбэл: боловсруул гэсэн үгээс боловсруулагчид, боловсруулагчууд гэж үүсэх бөгөөд эхний үг нь хүнийг заасан нэр, удаах үг нь эд зүйлийн хийсвэр нэр болно.

Full Changelog: https://github.com/bataak/dict-mn/compare/2022.02.11...2022.03.05

2022.02.11

2 years ago

Энэхүү шинэчлэлээр дараах сайжруулалтыг хийв:

  • Цөөн үг нэмэв: харааж, наамалч
  • Гадаад үгийн өгөх оршихын тийн ялгалд засвар хийв. Монгол үсгийн дүрэм § 49-ийн гажилт 3 (https://zuv.bichig.dev/core.html#-49). Жишээлбэл: клубт, олимпт